AU Miss and MN guy

Posted on January 24, 2008. Filed under: MN News |

Азийн Хатан Хаан тэмцээний Хамгийн Гоё биетэй бүсгүйгээр шалгарсан Австрали улсын Гоо бүсгүйн зураг

http://miss.banjig.net/gallery.php?photo=93

Нүүр > Зургийн цомог > Miss World 2006 Final WARSAW, Poland

Mongolian National Director, Miss Australia / Asian Queen /, Australian National Director
http://ask.banjig.net/advice.php?advice_id=5779
DESOFT студи-ээс зохион байгуулдаг “Miss World Mongolia” тэмцээний тэргүүн мисс Ганхуяг овогтой Оюунгэрэл нь 2007 оны 07-р сарын 10-наас 08-р сарын 08-ыг хүртэл Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан ” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэсэн нэр хүнд бүхий шагналыг хүртээд байгаа билээ. Энэхүү шагналыг хүртсэнээр тус тэмцээний 1,5 тэрбум гаруй үзэгчдэд Монгол улсаа таниулан сурталчилсан болон Монголын гоо бүсгүйчүүдийн олон улс дахь нэр хүндийг өндөрт өргөсөн үйл явдал болсон гэж үзэж байна. Miss tourism queen international 2007 тэмцээний final-ийн тэмцээн Хятадын Хенан мужын Ченгжоу хотод болж дууслаа. Ингээд Miss tourism queen international 2007 тэмцээний титмийг Оросын мисс Ольга Зарубина, 1-р байрыг Тайландын мисс Vasana Wongbuntree, 2-р байрыг Fernanda de Noronho-ийн мисс Tamara Almeida, 3-р байрыг АНУ-ын мисс Eve Maciel, 4-р байрыг Trinidad and Tobago, Домингон, Киргизстан, Чех, Курасова, Конг гэсэн орнууд шилдэг 10-т үлдлээ. Манай орон энэ тэмцээнээс “Азийн Хатан Хаан” гэсэн нэр хүндтэй шагналыг хүлээж авлаа. Ази тивийн хатан хаанаар Монгол мисс Г.Оюунгэрэл, Европ тивийн хатан хаанаар Bosnia and Herzegovina, Арлын орнуудын хатан хаанааар Австрали, Африк тивийн хатан хаанаар Камерүүн, Америк тивийн хатьан хаанаар Доминикон улсын мисс тус тус шалгарлаа. Мөн тусгай номинацуудад шилдэг инээмсэглэлийг Хятадын мисс Ma Wei, авъяас миссийг Курасовагийн мисс Shadee Braun, нөхөрсөг миссээр Сомалийн мисс Аниса Абдулахи, Хамгийн шилдэг үдшийн даашинзтай бүсгүйгээр Пүртэ Рикогийн мисс Ума Блазни, Австралийн мисс Amy Jane Sutton, хамгийн сайхан биетэй бүсгүй зэрэг шагналуудыг авлаа. Тэмцээн дууссан ч таван тивийн мисс мөн шилдэг 10 мисс хамтдаа 7 хоног зохион байгуулагчдын үйл ажиллагаанд оролцох юм байна. Тэмцээний эргэн тойронд тэмцээн шударга бус болсон тухай яриа их гарч байлаа. Тэмцээний ялагчыг зарлах тэр мөч олон хүнийг догдлуулж, олон ч хүнийг гайхшрууллаа. Тэмцээний явцад хэвлэл мэдээллийнхэн санал асуулга явуулж шилдэг 10-ыг шалгаруулж байсан. Харин энэ 10-т багтаагүй миссүүд тодорч хэний ч санаанд оромгүй Мисс ялагч болсонд зарим хүмүүс сэтгэл дундуур байлаа. Хамгийн сүүлчийн мөчид бүгд Курасовагийн миссийг гаоцаагүй ялагч болсонд тооцон Курасова гэж орилолдож байтал Оросын Миссийг зарлаж танхим дүүрэн хүмүүсийг гайхшрууллаа. Манай Монголын миссийн хувьд урьдчилсан шалгаруулалтаар эхний аравт багтаж явсан. Дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгарсан “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэсэн нэр хүнд бүхий шагналыг хүртсэн Г.Оюунгэрэлдээ амжилт хүсэе!
——————————-
http://news.gogo.mn/r/4868

Монголын сайхан бүсгүй Г.Оюунгэрэл Азийн “хатан хаан”-аар тодорчээ

“Мiss international queen international 2007” нь дэлхийн 100 гаруй орны сайхан бүсгүйчүүд оролцдог, нэр хүнд бүхий тэмцээн билээ. 2007 оны зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 14-нийг дуустал БНХАУ-ын Шанхай хот болон эртний түүх дурсгалуудаар алдартай Хенан мужийн хотуудад болсон уг тэмцээнийг Хятад улс 2008 оны Олимпын их наадмыг угтсан олон улсын хэмжээний үйл ажиллагаануудынх нь нэг хэмээн үзэж байгаа юм. Энэхүү тэмцээнд Монгол улсын сайхан бүсгүйчүүдийг төлөөлж мисс Г.Оюунгэрэл амжилттай оролцсон ажээ. Тэрээр тэмцээний үйл ажиллагаа эхэлсэн цагаас биеэ зөв авч явж, бусад орны сайхан бүсгүйчүүдтэй эелдэг, даруу харьцаж байсан нь шүүгчдийн хайрыг татахад хүргэжээ. Ингээд тэмцээний эцсийн шатны тэмцээн Хятадын Хенан мужийн Ченгжоу хотод болсон байна. “Мiss tourism international 2007” тэмцээний титмийг Оросын мисс Ольга Зарубина, нэгдүгээр байрыг Тайландын мисс Васана Вонгбунтри, хоёрдугаар байрыг Фернанда де Норонын мисс Тамар Алмейда, гуравдугаар байрыг АНУ-ын мисс Ив Мишел гэхчилэн эхний арван байрыг шалгаруулсны эцэст Монгол улсыг төлөөлөн очсон Г.Оюунгэрэлд “Азийн хатан хаан” гэсэн хүндтэй шагналыг гардуулжээ. Мөн түүнчлэн Европ, арлын орон, Африк, Австрали зэрэг олон тивүүдийн “Хатан хаан”-ыг тодруулж, 100 гаруй орны сайхан бүсгүйчүүдийн тэргүүнүүдийг тодруулсан байна. Юутай ч Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж, Азийн “Хатан хаан”-аар тодорсон Г.Оюунгэрэлд амжилт хүсэх л үлдэв бололтой.

Make a Comment

Leave a comment

Liked it here?
Why not try sites on the blogroll...